Монголчууд Хятадын нутгаас цайг малын нойтон арьсанд боож тэмээн жингээр зөөхдөө нэг удаагийн жингийн цуваанд мянга хүртэл тэмээ явдаг, нэг тэмээ нуруундаа 200 кг, тэргэнд хөллөсөн үед 400 кг ачаа тээвэрлэдэг, хоногт 30-40 км замыг туулдаг байжээ. Цайнаас гадна торго, шаазан эдлэл зөөдөг байв. "ЦАЙНЫ ЗАМ ӨВ СОЁЛЫН III НААДАМ" ийнхүү "ТЭМЭЭН ЖИН"-гийн цуваагаар эхлэн Ховд аймгийн төв рүү Манхан сумаас хөдөллөө.