Цаг үеийн мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Д.Загджав 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст ажиллаж, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцаж,  тэдний санал сэтгэгдлийг  сонсон тулгамдаж байгаа зарим  асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Энэ үеэр алба хаагчдын зүгээс санал сэтгэгдлээ хуваалцаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төрийн цэргийн байгуулалд хамааруулан, алба хаагчдын нийгмийн баталгаа, эрх зүйн байдал бусад төрийн цэргийн байгууллагатай нэгэн адил байхаар хуульд тусгуулан батлуулсан, шийдвэр гүйцэтгэгчийн энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцуулсан мөн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн алба хаагчид аймаг, нийслэлийн төвөөс бусад сум, алслагдсан газарт 5 жил тасралтгүй ажилласан алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох талаар зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг  УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлуулж алба хаагчдынхаа эрх зүйн орчинг бүрдүүлсэнд баярласнаа илэрхийлж, цаашид албандаа тууштай, идэвх зүтгэлтэй ажиллах урам зориг нэмэгдсэн гэдгийг хэлж байлаа.

Түүнчлэн тус газар, хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг болох иргэн, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлт 80 орчим хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “100 сая мод тарих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд  тусгай төлөвлөгөө гарган  тодорхой ажлыг шат дараатай амжилттай хэрэгжүүлж байгааг тус газар, хэлтсийн удирдлагууд танилцууллаа.

Хурлын төгсгөлд эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан, зарим алба хаагчдыг цэргийн цол, салбарын бусад шагналаар шагнаж, урамшуулж, холбогдох үүрэг өглөө.

Таны сурталчилгаа