Цаг үеийн мэдээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлсэн цагаан алт хөтөлбөрийг Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолоор батлан 2024 онд 300.0 тэрбум төгрөг, 2025 онд 788.0 тэрбум төгрөгийн шинэ зээл олгохоор тусгасан. Энэ  хүрээнд өмнө нь боловсруулаагүй ноолуурыг гаргадаг байсныг өргөжүүлж 100 хувь ноолуураа угаах бүрэн бололцоотой болсон. Харин дараагийн түвшний самнах хүчин чадал бүхий бололцоотой болсон учраас хоёрдугаар сарын 1-нээс 100 хувь самнасан ноолуур экспортод гаргахаар болсон байна. Ингэснээр нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнийг дотооддоо бий болгох боломж нээгдэж малчид, үйлдвэрлэгч байгууллагуудад орлогын үүсвэр нэмэгдэх юм.

Таны сурталчилгаа