2025 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хэт их баярлах, зугаацаж наргиж болохгүй. Шинэ ажил хэргийн холбоо байгуулах талаар эртнээс судалж төлөвлөгөө гарга. Ажил амралт хэрхэн зөв хослуулахаа судлахад тохиромжтой. Ганц бие хүмүүс гэр бүл зохиох талаар бодохыг зөвлөж байна. Дотно хүмүүс, хамтран зүтгэгч нартаа хариу нэхэлгүй тусал. Уран бүтээлч хүмүүс амжилттай байж чадна. Өөрийн дуртай зүйлд хүч чармайлтаа зориулахад таатай байх болно.
Үхэр: Энэ өдөр уран бүтээлтэй холбоотой ямар ч үйл ажиллагаанд таатай байна. Мөн худалдаа наймааны ажил ч амжилттай сайн байх магадлалтай. Од эрхсийн нөлөөгөөр таны санхүүгийн асуудал таатай байх болно. Чухал гэрээ хэлэлцээр байгуулах, алдар нэр олох төлөвлөгөө зохиоход тохиромжтой үе.
Ихэр: Хүнд сурталтай тэмцэхэд хэцүү байна. Зарим албан тушаалтнуудын зүгээс танд дарамт үзүүлнэ. Танд өнөөдөр амьдралын мөн чанарын талаар тод төсөөлөл харагдах болно. Таныг ямар ч жүжиглэлтгүй үнэнээрээ байгааг хайртай хүн чинь л сайн мэдрэх үе. Энэ мөчид л та аз жаргалаар дүүрэн байх болно. Ганц бие хүмүүс хайр дурлалын харилцаанд амжилт олох болно.
Мэлхий: Өнгөрсөн үеийн ачаанаасаа чөлөөлөгд. Одоо байгаа цаг үедээ зохицон амьдар. Ирж буй мэдээлэлд шүүлтүүртэй хандаарай. Өөрийнхөө нийгэмд эзлэх байр сууриа тодорхойл. Гэрээ хэлэлцээрүүд маш амжилттай болно. Хамтрагч талууд хэл амаа түргэн ололцоно.
Арслан: Өнөөдөр шийдвэртэй алхам хийхээс айх хэрэггүй. Биелэхгүй байх магадлалтай ажлыг хийх гэж төлөвлөсний хэрэггүй. Төлөвлөгдөөгүй зардал гарах магадлалтай байна. Гэнэтийн асуудлууд танд төвөг удах магадлалтай. Сонирхолтой байдлаар ажиллах санаа төрнө. Холоос сайн мэдээ ирнэ.
Охин: Амьдралдаа чухал гэж бодсон зүйлийнхээ төлөө тэмц. Таны итгэлтэй хүн санаа бодлыг тань сонсолгүй, өөрийнхөөрөө зүтгэж мэднэ. Таалагдахгүй үзэл бодлоо тулгаснаар үл ойлголцол үүсэж магадгүй. Хэн нэгэн хүний явуулга хорон санаа үүнд нөлөөлж байж болно. Асуудалд хэт нэг өнцгөөс хандахгүй, уужуу тайван байхыг хичээ.
Жинлүүр: Олны анхааралд өртөх зарим нэг үйл явдал болж магадгүй. Бусад хүмүүс таны авьяас чадварыг шагшин гайхна. Гэхдээ сайшаал магтаалд хамаагүй хөөрч болохгүй. Бичиг баримт цэгцлэх, гарын үсэг зурах ажилтай холбоотой хүмүүс үйл ажиллагааныхаа утга учир, үр дүнг сайн тооцоол.
Хилэнц: Энэ өдөр танд баяр баясгалан төрнө. Найз нөхөд сэтгэлийн дэм өгнө. Эерэг уур амьсгал эргэн тойрны хүмүүст хэзээ ч мартахгүй дурсамж үлдээх бололтой. Энэ үед таны эрүүл мэнд өөрийн тань гарт бүрэн байна. Тайван байх хэрэгтэй. Хэтэрхий ачаалалтай ажил бүү хий. Залуу хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байх тул гэнэтийн хайр дурлалтай учирч мэднэ.
Нум: Хосуудын харилцаа сайн байна. Бие биеэ сайн ойлгоно. Гэхдээ хуучин харилцаанаас болж үл ойлголцох гарахаас болгоомжил. Гэрээ хэлэлцээр байгуулах болон харилцаа холбоо тогтооход тааламжтай мөч тохионо. Дарга удирдлагуудтайгаа хэл амаа олж чадна. Удахгүй албан тушаал ахих боломжтой.
Матар: Бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах шинэ санал хүлээн авах магадлалтай. Зөв мэдрэмжтэй шийд гаргавал ирэх онд орлого тогтвортой байх суурь тавигдана. Таны ур чадвар сайн байсан ч илүү анхааралтай байхыг од эрхэс сануулж байна. Дотоод мэдрэмж чухал өдөр. Ойр дотнын хүн тань бэлэг хүлээж байна. Эргэн тойрондоо аль болох эерэг уур амьсгал түгээхийг хичээ. Ганцхан болгоомжгүй үг гамшиг тарьж болохыг санаарай.
Хумх: Элдэв будилаан, ов зальтай тулгарах боловч од эрхсийн нөлөөгөөр байдал эргээд хэвэндээ удахгүй орох байх. Амжилт олсон мэдээ сонсоод баяртай байж магадгүй. Урьдын хүлээлт саатал арилах бөгөөд сэтгэл зовоосон асуудлуудын шалтгаан ил болно. Нөлөө бүхий хүнтэй харьцах харилцаа таны хувьд чухал байна.
Загас: Сул дорой, залхуу байдлаа бусдад бүү харуул. Бүх зүйлийг хугацаанд нь хийх хэрэгтэй. Азтай мөч тохиовол тэр ховор боломжийг бүү алд. Та аль болох тогтвортой, найдвартай харилцааг сонго. Ихэнх хүмүүс хуурмаг мэдрэмжээ буруу ойлгож мэднэ. Ийм үед хамгийн итгэлтэй хүндээ л дотоод нууцаа дэлгээрэй.