Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт уламжлалт мал аж ахуй болон эрчимжсэн хөдөө аж ахуйг дэмжих хүрээнд  "Атрын IV" аяныг хэрэгжүүлж, Засгийн газраас 200 мянган га талбайг эргэлтэд оруулахаар болжээ.

Энэ онд бүс нутгуудад ойн зориулалтын газар, үр сортын аж ахуйн нэгж байгуулах, дотооддоо улаан буудай болон төмс хүнсний ногоогоо тарьж, хэрэгцээгээ бүрэн хангах, тэжээлийн таримлыг эрс нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлүүдийг хийх, дөрвөн улирал тасралтгүй нарийн ногоогоор хангах хүлэмжийн аж ахуйг дэмжих, ашиг шимт 200 мянган толгой үхэр сүргийн бүтцийг сайжруулахаар төлөвлөжээ.

2024 оны жилийн эцсийн дүнгээр улсын хэмжээнд 57.6 сая мал тоолсон. Үүнээс  160 мянган тонн махыг дотооддоо нийлүүлэх буюу 6.1 сая малыг хэрэглэх боломжтой. Мөн 3 сая толгой мал буюу 72.3 мянган тонн махыг 2025 онд экспортлох тооцоолол гарчээ. Өнгөрсөн өвлийн зуднаар 9.3 сая толгой мал хорогдсонтой холбоотойгоор малчид малаа өсгөх сонирхол нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас.

Сар шинийн баяр болохтой холбогдуулан махны эрэлт хэрэгцээ ихсэж үнэ нэмэгддэг. Энэ үнийн өсөлтийг буулгах, үнийг тогтвортой барих зорилгоор экспортод гаргаж байгаа махыг тодорхой хэмжээнд хязгаарлалт хийх шийдвэрийг гаргав.

Ирэх зургаадугаар сарын 1-н хүртэл бэлтгэсэн махаа дотоодын зах зээлд нийлүүлэхээр болжээ. Мөн Хүнсний хангамж, аюулгүй байдлыг ханган ажиллахаар болсонтой холбогдуулан "Эрүүл хүнс үйлдвэрлэгч, экспортлогч бүс" болох зорилтыг тусган. Үүнтэй холбогдуулан энэ онд 650 тэрбум төгрөгийн зээл олгохтой холбогдуулан ирэх оны зээлийн хүүгийн дэмжлэгт 58.7 тэрбум төгрөг тусгасан байна.  Атрын анхны аяныг явуулах тогтоолыг 1959 оны 3 дугаар сард МАХН -ын төв хорооны  III бүгд хурлаас гаргасан бол хоёр дахь аян 1976 оноос өрнөж. Сүүлд Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоолоор “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийг баталсан. Атрын гурав дахь аяны үндсэн зорилго нь хөрсний үржил шимийг хамгаалж, нөхөн сэргээх, үр сортын болон техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлж, импортыг орлох, экспортын чиг баримжаатай газар тариалангийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж байсан юм. Атрын аян нь Монгол улсын хувьд дотоодын гурил, улаан буудай зэрэг хүнсний хэрэгцээгээ хангахад үр өгөөжтэй байснаас гадна үйлдвэрлэл, техник технологи хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулжээ.

Таны сурталчилгаа