Цаг үеийн мэдээ

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд  "Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага" сэдэвт хэлэлцүүлэг болж байна.

Эрчим хүчний яам, түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.БААСАНЖАРГАЛ:

-Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 2024 оны гүйцэтгэлээр 176329 хэрэглэгч хамрагдаж 35 тэрбум төгрөгний цахилгааны хөнгөлөлт эдэлсэн байна. Энэ оны улсын төсөвт 50.2 тэрбум төгрөг тусган урьдчилсан байдлаар 223000 хэрэглэгч хамрагдахаар тусгагджээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.ОДОНТУЯА:

-Нийтийн зочигч тээврийн 250 автобусанд утаа шүүгч суурилуулах, их багатаамжийн 25 автобусанд DPF шүүлтүүр суурилуулах, МОН30 загварын автобусанд нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх талаар туршилт судалгаа хийх, 2 ширхэг цахилгаан автобусыг нийслэлийн нийтийн тээвэрт хүлээлгэн өгөх зэрэг 3.2 тэрбум төгрөг зарцуулжээ.

Таны сурталчилгаа