Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1-д заасны дагуу 2024 оны IV улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ.
НӨАТ-ын IV улирлын буцаан олголтоор 1.333.318 иргэнд 103.5 тэрбум төгрөгийг олгож байна.
Буцаан олголтоор 20.171 иргэн 0.5 тэрбум төгрөгийн татвараа төлжээ.