Хаврын морин уралдааныг эсэргүүцэн УИХ-ын нэр бүхий гишүүд мэдэгдэл хийлээ. Өмнө нь уг асуудлаар Х.Баасанжаргал гишүүн мэдэгдэл хийж байв.
Х.Баасанжаргал: Өнөөдөр өвлийн морин уралдааныг яриад зогсож байгаа нь бид бүхэн 20 жилийн өмнөх зүйлээр дахин талцаж 20 жилээр ухарсан үйл явдал боллоо
Түүний мэдэгдлийг нэр бүхий олны танил хүмүүс уяачдын жагсаалыг дэмжин түүнийг тролдож байсан. Өнөөдрийн мэдэгдэлд Х.Баасанжаргал гишүүний зүгээс уяачид цол чимэгний төлөө өвлийн морин уралдааныг зохион байгуулахыг дэмжиж байна. Энэ асуудлаар 12 иргэний нийгэмлэг, төрийн бус байгууллага оролцож хүүхдийн эрүүл мэнд амь нас, сурч боловсрох эрхийн асуудал хөдөөгийн иргэдийн боловсрол, хөгжил жендрийн эрх тэгш байдал хүний эрхийн суурь зарчмын асуудал зэргүүдийг хөндөж байгаа гэдэг утгаар эдгээр төрийн бус байгууллагууд 2017 онд анх шүүхэд хандаж байсан. Энэхүү өвлийн морин уралдаан зохион байгуулахтай холбоотойгоор цахим орчинд болон иргэдийн дунд талцал үүсэж зарим иргэдийн зүгээс "Өв соёлыг устгах гэсэн оролдлого" гэх байр суурийг илэрхийлж байгаа юм.
Тэгвэл энэ ойлголт нь өрөөсгөл бөгөөд өвөл хаврын уралдааныг бус зуны дэлгэр цагт хурдан морины уралдааныг зохион байгуулж өв соёл үнэт зүйлээ тээж уламжлан хамгаалах боломжтой гэдгийг онцоллоо. Хамгийн сүүлд 2017 оны 3-р сард зохион байгуулагдсан Дүгжингарав уралдааныг хориглосон хэдий ч засгийн газрын шийдвэрийг үл тоомсорлон зохион байгуулж байсан. Засгийн газар хүүхдийн эрхийг эрсдэлтэй нөхцөлд оруулахгүй гэж 2019 онд иргэний нийгэмлэгийн байгуулагуудтай зөвшилцөн энэ асуудалд цэг тавьсан хэдий ч өнөөдрийн гаргаж байгаа засгийн газрын шийдвэр нь монголд хууль дээдлэх ёс байгаа эсэх хуулиа дээдэлдэг үү? Гэдгийг олон улсын өмнө харуулсан. Өнөөдрийн гаргаж байгаа уг шийдвэр нь Засгийн газрын зүгээс хууль дээд ёсыг сахин биелүүлэхгүй гэдгийг зарласан шийдвэр байлаа.