БНХАУ-ын хилийн боомт энэ сарын 1-нээс 3-ны өдрүүдэд амарсан тул дундын чиглэлийн нүүрс тээвэр хийгджээ. 10-р сарын 02-ны байдлаар дундын чиглэлд 1191 нүүрс тээврийн хэрэгсэл “Гашуун сухайт” чиглэлийн авто замаар зорчсон байна. Нүүрс тээвэрлэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн замын эвдрэл нэмэгдэн, хөдөлгөөнд саад учирч болох эвдрэл ихээр үүсэх болсон. Тиймээс “Гашуун сухайт авто зам” ХХК замын эвдрэлийн түр нөхөх ажлыг шат дараатай гүйцэтгэжээ.
Мөн замын эвдэрсэн хэсгүүдэд “Хурдаа хас” гэх тэмдэг тэмдэглэгээг байрлуулж, жолооч нарт анхааруулж байна. Энэ оны 7-р сараас эхлэн 217 цэгт цементээр бэхжүүлсэн суурь нөхөөсний ажил хийж, зорчих хэсгийн эвдэрсэн болон дугуй мөрний ховил үүссэн хэсгүүдэд 20 орчим анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байршуулжээ.