Монгол Улсаас анх удаагаа Пусаны олон улсын кино наадмын Азийн кино маркетад өөрийн орны асрыг байгуулан оролцож байна.
Пусаны 27 дахь удаагийн олон улсын кино наадам 2022 оны 10-р сарын 05-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус наадамд Соёлын яам Mongolian National Film Council Монголын кино урлагийн зөвлөл, Mонгол контент, Филмбридж, С1 Telеvision, “Шүүдэр” зэрэг студи, продакшн, кино уран бүтээлчдийн төлөөлөл оролцож байна.
Наадмын үеэр Монгол Улсын кино урлагийн салбарын эрх зүйн орчин, татварын буцаан олголтын хөтөлбөр, кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагаа болон Монголын шинэ кино уран бүтээлийг танилцуулж, өнөөдөр “Монголын өдөрлөг”-ийг зохион байгууллаа.