Цаг үеийн мэдээ

2022 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын Дээд түвшний 6 дугаар уулзалт эхэлж байна.  

Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож байна. 

Монгол Улс 2001 оны 6 дугаар сард “АХАИББХ-ын гишүүн орнуудын харилцааг зохицуулах зарчмуудын тухай тунхаглал”-д гарын үсэг зурж нэгдэн орсноос хойш тус бага хурлын арга хэмжээнүүдэд зохих түвшинд оролцож ирсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч АХАИББХ-ын Дээд түвшний 1, 3, 4 дүгээр уулзалтуудад, Шадар сайд 2 дугаар уулзалтад оролцож байсан юм.

Таны сурталчилгаа