Цаг үеийн мэдээ

Турк улсын нийслэл Анталия хотод 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын 6-ны өдрүүдэд болов. Тэмцээнд Монгол улсаас 30 тамирчин өрсөлдөж, 32 (16 алт, 8 мөнгө, 8 хүрэл) медаль хүртсэн амжилттай эх орондоо ирлээ. 

Тус тэмцээний хөвгүүдийн найм хүртэлх насны ангилалд оролцсон Д.Ангараг, охидын 14-16 насны ангилалд оролцсон Н.Лхагвадолгор нарыг Биеийн тамир, спортын улсын хорооны Жуух бичгээр урамшууллаа.

Энэ арга хэмжээний үеэр БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан “ДАШТ-д өндөр зохион байгуулалттай оролцож, бахдам амжилт гаргасан баг тамирчдад талархал илэрхийлье. Цаашдын тэмцээн уралдаандаа энэ амжилтаа бататгаарай хэмээн ерөөж, эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье” гэв.

Д.Ангараг нь ДАШТ-ий блиц, рапид төрөлд алт, үндсэн төрөлд хүрэл медаль хүртсэн бол Н.Лхагвадолгор үндсэн болон рапид, блиц төрөлд аваргалсан юм.

Таны сурталчилгаа