Цаг үеийн мэдээ

ОУХМ Нямаагийн Ганхуягийн нэрэмжит холимог насны боксын аварга шалгаруулах олон хотын нээлттэй тэмцээн Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газарт болж байна. Тэмцээнд 13 аймаг, клубийн 130 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, аймгийн Боксын холбооны тэргүүн Р.Ганхуяг, тэргүүлэгч Д.Болд-Эрдэнэбилэг, ОУХМ Н.Ганхуяг, БТСГ-ын дарга А.Ганхүү, Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Боксын спортыг хөгжүүлж тив, дэлхийн аварга орон нутгаас төрөн гарахад орон нутаг тамирчдыг бүхий л боломжоор дэмжиж ажиллахаа илэрхийлж баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ.

Таны сурталчилгаа