Турк улсын Анталия хотод 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 7-ны өдрүүдэд Тулааны урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөсөн.
Уг тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн салааны захирагч дэслэгч Б.Наадам алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болсноор Монгол Улсынхаа Төрийн далбааг өндөрт өргөлөө.
Дэлхийн хошой аварга Б.Наадам өнөөдөр эх орондоо ирсэн бөгөөд түүнийг "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга хошууч генерал Л.Гансэлэм тэргүүтэй төлөөлөгчид, бүрэлдэхүүн, гэр бүл, анд нөхөд нь угтсан юм.
Хошууч Ц.ПҮРЭВДОРЖ