Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотноо үргэлжилж буй сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд Монголын шигшээ эхний тоглолтоо хийлээ. Манай өрсөлдөгч цагтаа ДАШТ-д оролцож явсан, тивийн аваргад 24 удаа тоосоо өргөсөн Малайзын хүчтэй баг байв. 

Тун өрсөлдөөнтэй болсон энэхүү тоглолтод Монголын шигшээ төгсгөлийг гайхалтай хийснээр 94:92-оор ялалт байгууллаа. 

Шигшээ багийн лидер Т.Санчир 36 оноогоор бүх тоглогчийг тэргүүлж, багийнхаа эхний ялалтад чухал үүрэг гүйцэтгэв. 

Түүнчлэн Б.Билгүүн, О.Энхбаатар 12, А.Ананд 10 оноо нэмэрлэсэн юм. 

Маш чухал хожил байгуулсан Монголын шигшээ дараагийн тоглолтоо маргааш 18:30-аас Таитигийн эсрэг хийнэ.

Таны сурталчилгаа