Цаг үеийн мэдээ

Боксын ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн жин тус бүрийн шигшээ тулаанууд болж Aзи тивийн аваргууд тодорлоо. Манай улсаас 8 эмэгтэй тамирчин оролцож 5 медаль хүртсэн юм.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 12 жингийн шигшээ тулаанууд болсноор 60 кг-ийн жинд Үндэсний Шигшээ Баг, Хилчин Спорт хорооны тамирчин Өсвөр үеийн Ази тивийн аварга Т.Номин-Эрдэнэ БНСУ-ын тамирчин ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга О Ён Жи-тэй тулалдаж ялагдсанаар мөнгөн медальтайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Түүний хувьд Хүрэл медалийн төлөө Ази тивийн хошой аварга Казакстаны тамирчинг, Мөнгөн медалийн төлөө залуучуудын Ази тивийн хошой аварга Тайландын тамирчныг ялж ийнхүү 19 насандаа тивдээ финалдсан юм.

May be an image of 5 people, people standing and indoor

Манай улсаас 52 кг-ийн жинд Үндэсний Шигшээ Баг, Аврагч Спорт хорооны тамирчин ОУХМ Л.Алтанцэцэг, 54 кг-ийн жинд Үндэсний Шигшээ Баг, Аврагч Спорт хорооны тамирчин ОУХМ О.Есүгэн, 63 кг-ийн жинд Үндэсний Шигшээ Баг, Аврагч Спорт хорооны тамирчин У.Шинэцэцэг, 70 кг-ийн жинд Үндэсний Шигшээ Баг, Хилчин Спорт хорооны тамирчин ОУХМ Э.Эрдэнэтуяа нар хүрэл медаль хүртлээ 

Эмэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулахаар энэхүү тэмцээнд хүндэт зочноор уригдан оролцож буй Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУБХ-ны ерөнхийлөгчийн Зөвлөх Ц.Бат-Энх гардуулж баяр хүргэсэн юм 

Мөн ОУБХ-ны ерөнхийлөгч Умар Кремлёв баасан гарагт хүрэлцэн ирж тамирчдад шагнал болон дурсгалын зүйл гардуулсан юм. 

Өнөөдөр ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн аваргын төлөөх тулаанууд болсоноор тэмцээн өндөрлөнө.

Манай улсаас 60 кг-ын жинд спортын мастер Буяндалай эзэн орны тамирчтай аваргын төлөө тулалдана.

May be an image of 3 people, people standing and indoor

May be an image of 3 people, people standing and indoor

Таны сурталчилгаа