“Dayton Flyers” багт тоглож байгаа Шаравжамцын Энхийн-Од 2022 оны 12-cарын 17-нд Чикаго хотын UNITED CENTER-т 19.00 цагаас тоглоно.
АНУ-ын сагсан бөмбөгийн NCAA-ийн 1-дүгээр дивизонд анх удаа Монгол улсын тамирчин тоглож түүхийн нэгэн шинэ хуудас бичиж байгаа юм. Ш.Энхийн-Одын Америк нэр нь Майк. “24/7 Sports” сайтын гаргасан чансаагаар 91 дүгээрт эрэмблэгдсэн Майк коллежийн анхны тоглолтоо 10 оноо, таван ашигтай дамжуулалт, гурван самбараас бөмбөг авалттай дуусгаж байжээ.