Цаг үеийн мэдээ

Монголын үндэсний бөхийн холбоо 2017 оноос зохион байгуулж эхэлсэн Аймаг, цэргийн начин цолтнуудын долоо дахь удаагийн барилдаанд аймгийн өсөх, өрнөх, өлзийт начин Х.Алтангэрэл, С.Буянсүрэн, аймгийн өсөх өрнөх начин Б.Даваадорж, Т.Мөнх-Эрдэнэ, М.Гантулга  тэргүүтэй 128 бөх барилдсанаас Төв аймгийн Бүрэн сумын харьяат, аймгийн начин Лхамсүрэнгийн Энхтүвшин түрүүлж, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн өсөх начин Гармаагийн Бат-Эрдэнэ үзүүрлэв. 

Их шөвөгт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн начин Г.Мөнх-Эрдэнэ, Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн начин М.Баяржавхлан нар шалгарсан бол дунд шөвөгт аймгийн начин Дундговийн Т.Мягмаржав, Увсын Д.Урианхай, Өвөрхангайн П.Авирмэд, Ховдын У.Батцоож нар үлдэв. 

Дараагийн барилдаан ирэх бямба гараг буюу 11-р сарын 19-нд 12:00 цагаас Улсын харцага Ж.Борын нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанаар үргэлжилнэ. 

Таны сурталчилгаа