Цаг үеийн мэдээ

Боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ Йорданы нийслэл Амман хотноо энэ сарын 1-12-нд явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 27 орны 267 тамирчин эрэгтэй 13, эмэгтэй 12 жинд өрсөлдөв. 

Тэмцээнд Монголын 17 тамирчин хүч сорьж, хоёр мөнгө, найман хүрэл, нийт 10 медаль авсан юм. 

Эрчүүдийн 60 кг-д тоглосон залуу тамирчин Б.Буяндалай болон эмэгтэйчүүдийн 60 кг-д хүч сорьсон Т.Номин-Эрдэнэ нар мөнгөн медалийн эзэн болов.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 51 кг-д Х.Энхмандах, 57 кг-д Г.Лундаа, 67 кг-д Б.Чинзориг, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 52 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн, 63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг-д Э.Эрдэнэтуяа нар хүрэл медаль хүртлээ. 

Монголын баг медалийн тоогоор дөрөвт жагссан бол медалийн чанараар 11-д бичигдсэн юм. 

Казахстан улс 6 алт, 7 мөнгө, 8 хүрэл, нийт 21 медальтайгаар багийн дүнгээр тэргүүлсэн бол Узбекистан (6-3-3), Энэтхэгийн боксчид (4-2-6) удаалсан байна.

Таны сурталчилгаа