Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Ази тивийн сагсан бөмбөгийн АШТ-ий урьдчилсан шатны D хэсгийн тоглолтууд болж өндөрлөлөө.
Өнөөдөр Монголын шигшээ баг, Тайландын шигшээ багууд хэсгийн аваргын төлөө тоглож Тайландын шигшээ баг 109:105 харьцаагаар хожлоо.
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Тайланд, Вьетнам, Малайз, Тайти улсын багтай өрсөлдснөөс 3 хожил, 1 хожигдолтой өндөрлүүллээ.