Цаг үеийн мэдээ

Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Йорданы нийслэл Амман хотноо энэ сарын 1-12-нд явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 27 орны 267 тамирчин эрэгтэй 13, эмэгтэй 12 жинд өрсөлдсөн юм. Тус тэмцээнд монголын 18 тамирчин хүч сорьж, хоёр мөнгө, найман хүрэл, нийт 10 медалийн эзэд боллоо. Азийн аварга шалгаруулах тэмцээнд “Хилчин” спорт хорооны 3 тамирчин оролцож, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн байна. Тухайлбал, эмэгтэй 60 кг-ийн жинд “Хилчин” спорт хорооны боксын тамирчин Өсвөр үеийн Ази тивийн аварга Т.Номин-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн бөгөөд түүний хувьд 19 насандаа тивдээ финалдсан амжилтыг үзүүллээд байна. Хүрэл медалийн эздээр  эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд дэд ахлагч, ОУХМ Э.Эрдэнэтуяа, эрэгтэй 75 кг-ын жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ нар хүртсэн юм.

Таны сурталчилгаа