Цаг үеийн мэдээ

Мексик улсын Гуадалахара хотод таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ арваннэгдүгээр сарын 13-22-нд болж байна. Тэмцээнд Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Лхагвадоржийн удирдлага дор гурван тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр эрэгтэйчүүдийн 80 кг-ын жинд А.Азбаяр хүрэл медалийн төлөө Ираны тамирчинд ялагдсанаар шагналт тавдугаар байрт орлоо. 

А.Азбаяр тавдугаар байр эзлэх замдаа Итталийн тамирчин, дэлхийн аварга, тус жингийн чансааг тэргүүлэгч Симона Алессог ялсан нь гол дуулиан байв. Тэр насанд хүрэгчдийн ДАШТ-ий тавдугаар байр эзэлсэн Монголын гурав дахь тамирчин болж буй бөгөөд залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.

Таны сурталчилгаа