Цаг үеийн мэдээ

БНСУ-ын Дэгү хотод буудлага спортын хийн бууны өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 9-19-ний өдрүүдэд болж байна. 

15 дахь удаагийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Г.Ганхуяг, Б.Сугар, Т.Энхтуяа, Б.Баттогтох нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний залуучуудын 10 метрийн хийн гар бууны эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин Ж.Энхнамжил тавдугаар байр эзэлж, олон улсын хэмжээний мастерын болзол биелүүлэв.

Таны сурталчилгаа