Чөлөөт бөх, сонгомол бөхийн Билл Фарреллын нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн АНУ-ын Нью-Йорк хотын Манхаттен дүүргийн “Нью-Йорк Атлетик” клубт болж байна. "Парис-2017" дэлхийн аварга, Азийн аварга, цэргийн дэлхийн аварга, Иван Ярыгиний "Алтан Гранпри"-гийн аварга, Баянгол дүүрэг, "Аваргууд" академийн тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон өчигдөр эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд түрүүлж алтан медалийн эзэн болжээ. Түүнээс өмнө тус тэмцээнд 2018 онд ОУХМ Г.Отгонжаргал түрүүлж байв.