Цаг үеийн мэдээ

Их эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой, Монгол бахархлын өдөр болон Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Гацуурт” ХК, “Увс нуур” дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Од” групп, "Их Монгол" Сан, “Эм Жи Ө Транс” ХХК, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв. 

Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Монтед" констракшн, "ЗХ-034" анги, “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК, Ховд дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын начин Ж.Ням-Эрдэнэ нар шалгарлаа. 

Дунд шөвгийн наймд улсын харцага Н.Золбоо, Ц.Мөнхбаяр, Ц.Бямба-Отгон, улсын начин Г.Ганжад нар үлдэв. 

Маргааш Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаантай. Бүртгэл 10:00 цагаас эхэлнэ. 

Таны сурталчилгаа