Өнөөдөр /2022.11.26/ “Хантайшир” бөхийн дэвжээнээс санаачлан зохион байгуулж буй Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Монгол улсын заан Р.Давааням агсны нэрэмжит “Түмний манлай-2022” үндэсний болон чөлөөт бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо. Тус тэмцээнийг нээж, аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат үг хэллээ. Нээлтэд Японы сүмогийн 70 дахь их аварга, Монгол улсын гавьяат тамирчин, “Хантайшир” бөхийн дэвжээний тэргүүн Д.Бямбадорж болон Монгол улсын Гарди Н.Ганбаатар, ЦЕГ-ын дэд дарга, бригадын генерал Р.Отгонжаргал, аймгийн Засаг даргын зөвлөх Д.Батбилэг, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал нар оролцлоо.
Энэ барилдаанд 10 аймаг, клубийн нийт 29 байгууллагын 1022 тамирчин үндэсний бөхийн 3 насны ангилал, чөлөөт бөхийн эрэгтэй эмэгтэй 29 жинд өрсөлдөж байна.
Монгол улсын гавьяат тамирчин, “Хантайшир” бөхийн дэвжээний тэргүүн Д.Бямбадорж тус тэмцээнд шавь нараа бэлтгэн оролцуулж буй бүх дасгалжуулагч багш нарыг мөнгөн шагналаар шагнав.