ОХУ-ын чөлөөт бөхийн Иван Поддубный (PWL-3) мэргэжлийн гурав дахь удаагийн лиг арванхоёрдугаар сарын 20-нд Кыргызстаны нийсэл Бишкект зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн лигт бөхийн гурван төрөлд 12 халз барилдаан болох бөгөөд манай улсаас шинэхэн гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл, ОУХМ Төмөр-Очирын Тулга нар урилгаар оролцох юм. 65 кг-ын жинд Т.Тулга энэ жилийн Оросын аварга дагестаны Ибрагим Ибрагимовтой, 125 кг-д М.Лхагвагэрэл “Токио-2020” олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Ираны Амир Заретэй тус тус хүч үзнэ. Манай бөхчүүд тавдугаар сард Москвад болсон анхны лигт мөнгөн медаль хүртсэн.
Поддубный лигт өрсөлдөх бөхчүүд:
Эрэгтэй чөлөөт бөх
57 кг: Завур Угуев (ОХУ) - Гуломжон Абдуллаев (Узбекистан)
61 кг: Арсен Арутюнян (Армен) - Реза Атри (Иран)
65 кг: Ибрагим Ибрагимов (ОХУ) - Төмөр-Очирын Тулга (Монгол)
79 кг: Заурбек Сидаков - Юнес Эмамичогай (Иран)
86 кг: Артур Найфонов (ОХУ) - Азамат Даулетбеков (Казахстан)
97 кг: Сергей Козырев (ОХУ) - Можтаба Голейдж (Иран)
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Монгол) - Амир Заре (Иран)
Эмэгтэй чөлөөт бөх:
65 кг: Алина Касабиева (ОХУ) - Элис Монолова (Азербайжан)
68 кг: Ксения Буракова (ОХУ) - Мээрим Жуманазарова (Кыргызстан)
Сонгомол бөх:
60 кг: Эмин Сефершаев (ОХУ) - Жоламан Шаршенбеков (Кыргызстан)
77 кг: Адлет Тюлюбаев (ОХУ) - Малхас Амоян (Армен)
97 кг: Александр Головин (ОХУ) - Узур Жузапбеков (Кыргызстан)