Цаг үеийн мэдээ

Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-өөр Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн ОБЕГ-ын харьяа “Аврагч”  биеийн тамир-теник спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Шоовдорыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

ОУХМ Б.Шоовдор нь чөлөөт бөхийн спортоор 12 дахь жилдээ хичээллэж байна. Энэ хугацаанд насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас 3 хүрэл, дэлхийн цомоос 2 хүрэл, улсын аварга шалгаруулах тэмцээний 6 удаагийн аварга, И.Ярыгиний “Алтан гранпри” тэмцээнээс 3 алт, 2 хүрэл, Ази, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 мөнгө, 2 хүрэл медалийг хүртсэн байна.