Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн Холбоо, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны гурав дахь өдрийн барилдаанд Архангай Ховд аймгийн багууд учраа тааран барилдсанаас Архангай аймгийн баг 13:12-оор ялалт байгуулж, шигшээ наймд шалгарлаа. Ялсан баг шагналын 5.000.000 төгрөгөө гардаж, давсан бөхчүүд давааны мөнгөө авцгаасан юм. 

Архангай аймгийн багт улсын арслан Р.Пүрэвдагва /0/, улсын гарди М.Бадарч /4/, улсын харцага Б.Зоригтбаатар /4/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /1/, аймгийн хурц арслан С.Сүхбат /0/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /4/ даваа авсан бол Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /4/, улсын заан Б.Пүрэвсайхан /3/, улсын заан Б.Бат-Өлзий /2/, улсын начин Б.Сосорбарам /0/, аймгийн хурц арслан Б.Баянмөнх /2/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /1/ даваатай барилдацгаалаа. 

Архангай аймгийн багаас цэргийн арслан Л.Отгонбаатар эмчийн магадалгаагаар барилдах боломжгүй болсон тул сэлгээнд улсын арслан Р.Пүрэвдагва орж барилдсан юм. 

Маргааш Өмнөговь, Баянхонгор аймгууд учраа тааран барилдана. 

Таны сурталчилгаа