Цаг үеийн мэдээ

“Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам Токиогийн “Их Дуулга”-ын хоёр дахь өдөр 52 кг-ын жинд манай жүдочдын анхны хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр Токиогийн татамид Францын Леони Гонзалес, Японы Хикари Йокотаг тус тус ялж хагас шигшээд “Токио-2020” олимпийн наадмын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Үта Абэгээс хэн хэнээсээ үнэлгээ авч чадалгүй торгуулиар цэвэр ялагдсан. Абэ аваргатай тун тэнцүүхэн барилдсан Л.Сосорбарам хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Жан Сеюныг даралтаар цэвэр яллаа.

Таны сурталчилгаа