Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн Холбоо, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны тав дахь өдөр Баянзүрх дүүргийн баг Завхан аймгийн багтай учраа тааран барилдлаа. 

Завхан аймгийн баг 19:6-аар илт давуу ялж, шигшээ наймд шалгаран шагналын 5.000.000 төгрөгөө гардсан бөгөөд  тус багт  улсын заан М.Лхагвагэрэл /5/, сэлгээгээр орсон улсын харцага Л.Лха-Очир /3/, улсын харцага Д.Бат-Эрдэнэ /3/, улсын харцага Ш.Пүрэвгарьд /3/, улсын начин М.Чимэдвандан /4/, улсын начин Т.Дүгэрдорж /1/ даваа авсан бол Баянзүрх дүүргийн багаас улсын начин Ж.Ням-Эрдэнэ /1/, улсын начин Э.Энх-Амгалан /1/, аймгийн арслан Б.Тайван /1/, аймгийн арслан Б.Нямсамбуу /1/, аймгийн заан Б.Даваадалай /2/, сэлгээгээр орсон аймгийн заан Э.Өлзийбаяр /0/ даваатай барилдацгаалаа. 

Маргааш болох байсан Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 22 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Ардчилсан намаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан бөгөөд нөгөөдөр буюу 12-р сарын 07-ны 19:00 цагаас Өвөрхангай аймгийн баг Улаанбаатар хотын багтай барилдана. 

Таны сурталчилгаа