Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллагаас 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон нэгдсэн эмнэлгүүдэд шаардлагатай тэргэнцэрийг гардуулж байгаа аж.

Энэ хүрээнд “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллагын сайн дурын ажилтан Л.Одсэржмаа, Ж.Батмөнх нар Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр болон Эрүүл мэндийн төвийн төлөөлөлд таван ширхэг сүүлийн үеийн тэргэнцрийг гардууллаа.

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөллүүд “Хөл дээрээ алхах боломжгүй хүмүүст эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд тэргэнцэр нэн шаардлагатай байдаг. “Дэзэрэт” олон улсын байгууллагаас сүүлийн үеийн чанартай, дугуйг нь хийлэх шаардлагагүй гээд дэвшилтэд тэргэнцрүүдийг гардуулж байгаад маш их баярлалаа” хэмээн хэлсэн юм.

“Дэзэрэт” олон улсын байгууллага нь цар тахлын хүнд үед эрүүл мэндийн байгууллагуудад хүчил төрөгч өтгөрүүлэгч, хөнжил, дэвсгэр, эм, маск, хамгаалалтын хувцас зэрэг шаардлагатай эд зүйлсийг хандивлаж байсан хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Таны сурталчилгаа