Цаг үеийн мэдээ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны оны хамгийн сүүлийн тэмцээн жин тус бүрийн шилдэг 36 жүдоч өрсөлддөг “Мастерс” тэмцээн арванхоёрдугаар сарын 20-22-нд Израилийн Йерусалем хотод болно. 200 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд дэлхийн таван тивийн 59 орны 393 (эр 206, эм 187) тамирчин өрсөлдөнө. Манай улсаас Израилийн татамид эрэгтэй 9, эмэгтэй 5, нийт 14 жүдоч шилдгүүдийн тулаанд хүч үзэх юм. Харин "Токио-2022" олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Л.Энхрийлэн нар өнжинө.

Йерусалемд хүч үзэх Монголын жүдочид:

Эрэгтэйчүүдийн 60 кг: Э.Ариунболд, Э.Сумъяабазар, Б.Цогт-Очир

60 кг: Ё.Басхүү, Г.Хэрлэн, Б.Эрхэмбаяр

90 кг: Г.Алтанбагана

-100 кг: Б.Гончигсүрэн

+100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэйчүүдийн 48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

52 кг: Б.Хорлоодой, Л.Сосорбарам

63 кг: Б.Ганхайч

Таны сурталчилгаа