Цаг үеийн мэдээ

Колумб улсын Богата хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөж буй бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн төрөлд 143 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртлээ. М.Анхцэцэг ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртэж байгаа юм. Тэрбээр 2021 алт, 2017, 2019 онд хүрэл медаль хүртэж байв.

Таны сурталчилгаа