Цаг үеийн мэдээ

Улсын хүүхэлдэйн театрын ээлжит шинэ уран бүтээл "АЛАДДИН-1001 ШӨНИЙН ҮЛГЭР" хүүхэлдэйн жүжгийн нээлт боллоо.

Театрын уран сан дахь үндэсний болон сонгодог уран бүтээлийн зохистой харьцааг баримтлан 2022 онд "Алалддин - 1001 шөнийн үлгэр" хүүхэлдэйн жүжгийг үзэгч, хүүхэд багачууддаа зориулан бүтээлээ.

Тоглолтын ерөнхий продюсерээр театрын захирал М.Отгончимэг, найруулагчаар жүжигчин Г.Гандөш, зөвлөх найруулагчаар ерөнхий найруулагч М.Ариунтуяа, дууны найруулагч Э.Базарханд, гэрлийн найруулагч Х.Камесхан, зураач С.Энх-Од, хүүхэлдэй урлаач В.Энх-Амгалан, Б.Энхтуяа, бүжиг дэглээч Х.Хашхүү /ҮУИТ/, тайзны машинист Ц.Мягмарсүрэн нар ажиллаж, улсын хүүхэлдэйн театрын  уран бүтээлчид, маркетинг, захиргааны албаны нийт ажилтан албан хаагчид, хамтран бүтээлээ.

Мөн тоглолтод СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн сурагчид хамтран оролцлоо. 

Тоглолт 12 дугаар сарын 17, 18, 24, 25, 31-ний өдрүүдэд Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа тоглогдоно.