ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөллийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Уулзалтаар НҮБ-тай уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Цаг уурын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээ болон Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ зэрэг баримт бичгүүдтэй Монгол Улсын гамшгаас хамгаалах үйл ажиллагааг уялдуулахад үйл ажиллагаагаа чиглүүлэхэд анхаарах талаар харилцан санал солилцсон юм.
Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангаас хоёр усны дрон хүлээлгэн өгсөн бөгөөд тус дрон нь агаарын температурын -10-аас 50 градуст 200 метрийн усны гүнд хайгуул хийх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, аврагчдын аюулгүй байдлыг хангах, усны объектуудыг илрүүлэх, усны чанар шалгах зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд ашиглагдах боломжтой гэдгээрээ онцлогтой.