Цаг үеийн мэдээ

АНЭУ-ын Дубай хотод пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээнд хүчээ сорьсон Э.Содномпилжээ 107 кг жинд цээжнээс 250 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртжээ.

Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, хүрэл, ДАШТ-ий хошой аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ ийнхүү тус тэмцээнд өрсөлдөж Дэлхийн цомын мөнгөн медальтан болжээ.

Түүний хүчээ сорьсон жинд Иран улсын тамирчин алтан медаль хүртсэн бол Йордан улсын тамирчин хүрэл медалийн эзэн болжээ.

Таны сурталчилгаа