Чөлөөт бөхийн "Poddubny Wrestling League" (PWL-3) өчигдөр Кыргызстаны нийслэл Бишкект эхэлсэн. 65 кг-ын жинд "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Төмөр-Очирын Тулга ялалт байгуулав.
Манай бөх энэ жилийн Оросын аваргад түрүүлж, Иван Ярыгины Гранпри болон Иван Поддубный лигт тус бүр хүрэл медаль хүртсэн, дагестаны 21 настай бөх Ибрагим Ибрагимовыг 2:1-ээр ялсан.