Цаг үеийн мэдээ

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сарын 24-нд буюу маргааш 12:00 цагт сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байна.

Дашрамд дурдахад Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 11 дүгээр сарын ээлжит барилдаанд 576 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Архангай аймгийн Хотонт сумын харьяат, жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин, залуу бөх Батхуягийн Гончигсүрэн 10 даван анх удаагаа түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, сумын баяр наадамд дөрвөн удаа түрүүлсэн заан Батхуягийн Бат-Эрдэнэ хоёр дахь удаагаа үзүүрлэсэн билээ.

Таны сурталчилгаа