“Бөртэ чоно” наадмын анхны шагнал болох шилдэг олимпын танхимаар Баянгол дүүргийн “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийн “Токио-1964” олимпын танхим тодорлоо.
“Эрдмийн ундраа” цогцолбор сургууль нь гурван Олимпын танхимаараа дамжуулан сурагч, хүүхэд багачуудад олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажлыг 2022 онд амжилттай өрнүүлэв.
Тухайлбал, “Токио 1964” олимпын танхим 2022 онд сургуулийн хэмжээнд олимпын боловсрол, хүмүүжил, тэмцээн уралдаан, танин мэдэхүйн чиглэлээр 50 гаруй багц ажлыг амжилттай хэрэгжүүлжээ.
Түүнчлэн “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаанд амжилттай оролцож, улсын тэргүүний сургууль, олимпын танхимаар шалгарсан юм.