Цаг үеийн мэдээ

Биеийн тамир, спортын улсын хорооноос Монгол улсад өвлийн спортыг хөгжүүлэх зорилгоор Уран гулгалтын гала тоглолтыг Монголын хамгийн анхны мөсөн өргөө "Steppe Arena"-д зохион байгуулах гэж байна.

Тус гала тоглолтыг ОХУ-ын Уран гулгалтын шигшээ багтай хамтран зохион байгуулах гэж байгаа бөгөөд ирэх тавдугаар сард хийхээр төлөвлөжээ. 

Энэ тоглолтод 16 настай дэлхийн мөсөн талбайн од Камила Валиева мөн Алина Загитова нарыг оролцуулахаар урьдчилсан байдлаар тохиролцсон байна. 

Таны сурталчилгаа