Даатгуулагч таны E-barimt аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой юм.
Шимтгэл төлөх заавартай танилц
Алхам 1: Гар утасныхаа Appstore болон Playstore-оос E-Barimt гэж хайн UPDATE хийж, нэвтрэх.
Алхам 2: Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.
Алхам 3: Даатгуулагчийн төрлөө сонгох.
Алхам 4: Шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр төлөх сонголтуудаас сонгох.
Алхам 5: Өөрийн регистрийн дугаар болон аймаг, дүүргээ сонгон баталгаажуулах.
Алхам 6: Хүснэгтээс шимтгэл төлөх саруудаа сонгох
Алхам 7: Төлбөрийн боломжуудаас сонгох
Та шимтгэл төлөлтөө баталгаажсан эсэхийг http://www.emd.gov.mn/ сайтаас шалгаарай.