Цаг үеийн мэдээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Тус хуралдаанаар бүлгийн дэд даргыг чөлөөлж шинээр томилох асуудлыг хэлэлцсэн байна. 

Өмнө дэд даргын албан тушаалд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нэр ажиллаж байсан юм. Ж.Сүхбаатар нь Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Х.Булгантуяа Боомтын сэргэлтийн сайд томилогдсон тул тэднийг чөлөөлж улмаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, М.Оюунчимэг нарыг томилсон байна. 

Таны сурталчилгаа