Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос 2022 оны дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчинг санал асуулгаар тодруулахаар шийдсэн. "Ташкент-2022" насанд хүрэгчдийн ДАШТ-ий 73 кг-ын жингийн алтан медальт, гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар нэр дэвшив. Түүнтэй хамт Taто Григалашвили, Энди Гранда, Давлат Бобонов, Хифүми Абэ гээд шилдэг 5 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд санал асуулга өнөөдрөөс эхэлж нэгдүгээр сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм. Ялагчийг хоёрдугаар сарын 5-нд Парисын “Их дуулга"-ын тэмцээний үеэр албан ёсоор зарлана.
Монголчууд маань Цогбаатарыг дэмжихийн тулд awards.ijf.org хуудас руу орж саналаа өгөх юм.