Байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах, туршлага солилцох, бусад орны байгаль хамгаалал болон тусгай хамгаалалттай, үндэсний парк, гол мөрний сав газруудтай хамтран ажиллах үүдийг нээж Хөвсгөлийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид маань Япон Улсыг зорилоо.
- Гадаад харилцааг өргөжүүлэхээр эхлэлийг тавьсан 2022 оны амлалтууд хэрэгжиж эхэллээ.
- Монгол Улсын Хөвсгөл нуур - Япон Улсын Вива нуур нь эгч дүүсийн харилцаатай бөгөөд хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналыг 2022 онд тавьсан бөгөөд ийнхүү ажил хэрэг болж байна.
- Цаашдаа байгаль хамгаалагч нар бусад улс орнуудад туршлага судлах, хамтран ажиллах олон цогц үйд ажиллагаа явагдана.