1934 онд анх Бөмбөгөр ногоон театрт “Учиртай гурван толгой” хөгжимт жүжгийг дан ардын дуугаар тоглодог байсан бол 1944 онд Б.Дамдинсүрэн ая зохиосноор “Учиртай гурван толгой” өөрийн гэсэн ая, үгтэй болсон билээ.
Энэхүү бүтээл нь Монголын театр урлагт их олон шинэчлэлийг дагуулсан бөгөөд Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг цогцлоход төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нягтруулахад чухал үүрэгтэй оюун санааны үнэт зүйл юм.
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр-ын үе үеийн уран бүтээлчид “Учиртай гурван толгой” дуурийг тоглож үндэсний бахархлыг төрүүлж, хүүхэд залуучуудад Монголын тайзны урлагийн түүх уламжлалыг танилцууллаа.