2025 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 12 зурхайг танилцуулж байна.
Хонь: Таныг шинэ санаа хүлээж байна. Өнөөдөр хийх ажлаа урьдчилан төлөвлө. Асуудлыг өөр талаас нь хар. Харин өөрийн ажлын санаа, төлөвлөгөөг бусдад битгий ярь. Илүү үг хэзээ нэг цагт гай болно. Өөрийн бодсон санаснаа гүйцэлдүүлэхэд тань хамгийн их түшиг болох хүнээ олох болно. Түүнийгээ дутуу үнэлэх хэрэггүй.
Үхэр: Аз жаргал гэдэг өөрөө хүрээд ирдэггүй гэдгийг танд ойлгуулах үйл явдал хүлээж байна. Азад найдалгүй, өөрөө бүх зүйлийг бий болгож чаддаг бол таныг бурхан тэнгэр ивээнэ. Хэрэв аз жаргалын үзүүрээс атгаж чадсан бол түүнийгээ битгий сулруул. Гэхдээ төгс зүйл гэж энэ дэлхийд үгүй. Амжилтыг байнга эрж хайж, арчиж тордох ёстой. Сэтгэлийн хат шалгах үйл явдал тохионо.
Ихэр: Үл ойлголцол гарсан харилцаагаа засах хэрэгцээ гарна. Бага залуу насны найз нөхдөө гэртээ урь. Магадгүй тэд амралтын өдрийн жинхэнэ амтыг мэдрүүлж чадах байх. Бүхнийг амжуулахын төлөө зүтгэх хэрэгтэй ч өнөөдөр амрах хэрэгтэй. Олны дунд таны нэр хүнд өснө. Таны ур чадварыг олон хүн зүй ёсоор үнэлнэ.
Мэлхий: Эрүүл мэндээ анхаарах өдөр. Амьсгалын замын өвчин тусах магадлалтай. Таны дархлааны систем сул байна. Гэр бүлийн амьдралд баяр баясгалан харилцан итгэлцэл үүсвэл сэтгэл санаа тайван байна. Зарим зүйл дээр буулт хийх аргагүй мэт санагдвал хүмүүстэй аль болох харилцахгүй байхыг хичээ. Өдрийг ном унших мэтээр ганцаар өнгөрөө.
Арслан: Ойр дотнынхоо хүмүүсийн үйлдлийг буруугаар ойлгож болзошгүй. Гэр орныхоо ажлыг эмхэлж цэгцлэн, хэрэггүй гэсэн зүйлүүдээ үгүй хий. Харин үдшийг хайртай хүнтэйгээ хамт аз жаргалтай өнгөрөөнө. Зарим тохиолдолд төөрөлдөх бөгөөд хий дэмий зүйл мөрөөдөх магадлалтай.
Охин: Оюун санааны хайгуул хийх өдөр. Зөн билиг тань өсөн нэмэгдэнэ. Нухацтай тунгаан бодсон ажлаа нэгэнт эхэлсэн бол бүү ухар. Алдсан боломжийг буцаан олох хэцүү байна. Гадуур явбал сонирхолтой, дурсгалтай уулзалт болно. Залуу эрчүүд дурлалт бүсгүйтэйгээ болзоход таатай үе.
Жинлүүр: Гомдсоноо ил гаргасны хэрэггүй. Нандин нууцаа зөвхөн хамгийн дотно хүндээ итгэж, ярих хэрэгтэй. Тайван, ул суурьтайгаар өөрийнхөө зөв гэдгийг батал. Өнөөдөр та зөн билигтэй байна. Аливаа үйл явдлыг урьдаас мэдэж, яавал зөв вэ гэдгийг тодорхойлж чадна.
Хилэнц: Аливаа ажил хэргийг эрүүл ухаан, зөн билгээ хослуулан шийд. Энэ нь танд санасандаа түргэн бөгөөд алдаа эндэгдэлгүй хүрэхэд тусална. Өнөөдөр та эргэн тойрныхоо хүмүүстэй хэл амаа хялбархан ололцоно. Таныг бүгд сайн ойлгох бололтой. Өөрийн сул талыг ил гаргах хэрэггүй.
Нум: Амралтын өдрийг тайван амарч өнгөрөө. Залуу хүмүүс хайрын болзооноос татгалзах хэрэггүй. Оройг намуухан газар өнгөрүүлж, өмнөх амьдралаа бодож цэгнэ. Амлалт өгөхдөө анхааралтай бай. Хайртай хүндээ ирээдүйн амьдралыг хэт сайхнаар төсөөлөх мэдрэмж өгөх гэсний хэрэггүй.
Матар: Мөрөөдлөө биелүүлэх хүсэл нэмэгдэнэ. Ганц бие эрчүүд сэтгэл татам хүн тааралдвал агшин зуурын сонирхол гүнзгийрэх магадлалтай. Хурц ухаантай дүр бүү эсгэ. Хайртай хүн тань болзоон дээрээ таны сэтгэлийг гонсойлгохгүй. Ажил мэргэжлээ ахиулахад тохиромжтой тул өөрийгөө хөгжүүлэхэд цаг гарга.
Хумх: Од эрхэс танд амжилт олох боломж олдоно гэж зөвлөж байна. Алдсан алдаануудаа эргэж сайн нягтал. Гэхдээ айж болгоомжлох хэрэггүй. Зөв гэсэн зүйлийнхээ эцсийг нь үз. Энэ өдөр таныг од эрхсийн эрхшээл ивээх болно.
Загас: Гаднын нөлөө таагүй байхыг анхаар. Дутуу ажлаа амжуулахын зэрэгцээ үүрэг даалгавраа гүйцээх гэж явсаар нэлээд ядрах болно. Сайн хооллож, унтаж амар. Танд ойр дотнын хүмүүстэйгээ харилцан ойлголцох, эсвэл ахмад настай хүнтэй уулзах зэрэг шаардлага гарна. Дотнын хүнээсээ бэлэг хүлээн авах магадлалтай.