Цаг үеийн мэдээ

Монголын эртний нүүдэлчдийн үнэт өв соёл, үндэсний өвлийн спортын төрөл “Мөсний шагайн харваа”-г сонирхогчдын сургалт-тэмцээн энэ сарын 10-ны өдрөөс эхэлнэ. Тус сургалт-тэмцээн энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Тэмцээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 189 хорооны иргэд оролцох бөгөөд Туул, Дунд, Сэлбэ, Улиастайн гол дээр болно. 

Тодруулбал, баг тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй байх ба 189 багийн 378 сонирхогч оролцоно. Дүүрэг бүрээс оролцсон хамгийн өндөр оноотой таван баг энэ сарын 22-нд болох нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээнд оролцох юм.

Таны сурталчилгаа