Цаг үеийн мэдээ

Өчигдөр /2025.02.07/ УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд гарын үсэг зурж эхэлсэн талаар мэдээлсэн.

Тухайн үйл явдалтай холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн байр сууриа илэрхийлэн Твиттерт жиргэжээ. Тэрбээр: 

- 2 дугаар сарын 14-нд 2 тал гарын үсэг зурах ёслол болно.

- Гашуун сухайт төмөр замын холболтын гэрээ хойшлох уу?

- Таны ярьж буйчлан Засгийн газар огцорвол  яг хэн яаж хожих гээд байна вэ? 

Ёсолсон 25 дахь Ерөнхий сайд С.Баяр хэмээн жиргэжээ.

Угаарын хийн хордлогын улмаас нэг гэрийн 6 хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Шахмал түлшний чанар стандарт алдагдсан зэргээс шалтгаалан утаа ихэссэн. Угаартах тохиолдол нэмэгдсэн. Үүний улмаас амь насаа алдах тохиолдол сүүлийн жилүүдэд нэлээдгүй бүртгэгдсэн. Тиймээс Ерөнхий сайд, засгийн газар  хариуцлага хүлээн огцрох ёстой хэмээн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өчигдөр ( 2025.02.07)  мэдэгдсэн юм. 

Таны сурталчилгаа