Япон улсын ерөнхий сайд Ишиба Шигэрү АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа. Өчигдөр Ерөнхийлөгч Трамптай хийсэн мэдэгдлийн үеэр олон улсын тавцанд улс төрчдийн дунд биеийн хэлэмж болон ярианы чадвар дутагдаж байна хэмээн дүгнүүлжээ. Учир нь тэрээр Ерөнхийлөгч Трампын хажууд биеэ барьсан байгаа нь илт мэдэгдэж, гол асуудлуудыг чухалчлан яриагүй бөгөөд Курилийн арлуудын маргаан зэргийг цухас дурдан өнгөрчээ. Харин Ерөнхийлөгч Трамп Япон Улс нь АНУ-ын чухал стратегийн түнш улс бөгөөд АНУ нь цаашид үргэлжлүүлэн Япон улсын аюулгүй байдлыг хамгаалан хангах болно. Мөн Япон улстай байгалийн хий болон эрчим хүчний төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ гэх зэрэг мэдээллүүдийг өгсний дараа сэтгүүлчдийн зарим асуултад хариулжээ. Улмаар Япон улсын ерөнхий сайд Ишиба Шигэрүг танхимаас орхин ганцаар гарсан байна.
Зочин
2025-02-09
Үг үсэг , найруулгын алдаагаа хянаж байж мэдээгээ нийлээчээ сэтгүүлч ээ